engflag

×

Warning

JUser: :_load: Unable to load user with ID: 910

Газрын тосны олборлолт 10 дахин нэмэгджээ

  • Posted on:  Thursday, 20 June 2013 13:31
  • Written by 

Сүүлийн зургаан жилийн хугацаанд Монгол Улсын газрын тосны олборлолтын хэмжээ 10 дахин нэмэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл 2009 оны эхний улиралд 183 мянган баррель газрын тос олборлож байсан Монгол Улс өнгөрсөн улиралд 1.8 сая баррель газрын тос олборложээ. Харин энэ хугацаанд Монгол Улсын шатахууны хэрэглээ хоёр дахин өссөн байна.

2009 оны эхний улиралд 30 сая ам.долларын автобензин импортолж байсан бол энэ оны эхний улиралд автобензины импорт 70 сая ам.долларт хүрээд байна. Хэдийгээр олон улсын зах зээлд газрын тосны ханш он гарсаар 30 гаруй хувиар буураад байгаа ч газрын тосны экспортоос 177.2 тэрбум төгрөгийн орлого олсон болохыг Үндэсний Статистикийн хорооны мэдээллээс харж болохоор байна.

Нөгөө талаас Монгол Улсаас гадагшилж байгаа гурван ам.доллар тутмын нэг нь нефтийн бүтээгдэхүүн, шатахуун худалдан авахад зарцуулагдаж байгаа аж. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд Монгол Улсын нийт импортын 9.8 хувь нь нефть, химийн бүтээгдэхүүн, 28 хувийг нь шатахуун бүрдүүлжээ. Газрын тосны газрын мэдээлснээр Монгол Улсын газрын тосны баталгаат нөөц одоогийн байдлаар 300 гаруй сая тонн гэж үздэг.

Өнгөрсөн оноос эхлэн Монгол улсын газрын тосны олборлолт дотоодын хэрэгцээгээ хангахуйц хэмжээнд хүрээд байгаа юм. Харин Монгол Улсын шатахууны жилийн хэрэглээ 1.4 сая тонноор хэмжигдэж байгаа бөгөөд өнгөрсөн онд гэхэд л 1.5 тэрбум ам.долларын шатахуун хэрэглэжээ.

Энэ хэмжээний мөнгөөр нефть боловсруулах хоёр ч үйлдвэр байгуулах боломжтой гэх тооцооллыг япончуудын боловсруулсан "Дархан" Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ээс харж болохоор байна. Гэхдээ олон жил яригдсан дээрх асуудал ажил хэрэг болж ирэх намар нефть боловсруулах үйлдвэр байгуулах сонирхолтой компаниудын сонгон шалгаруулалт явагдах ажээ.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын мэдээлснээр Говийн бүс болон Тамсаг орчимд жилд хоёр сая тонн хүртэлх нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар болоод байгаа юм.

Read 207025 times Last modified on Friday, 26 June 2015 04:09

Leave a comment

Шинэ мэдээ

Prev Next
Ураны ашиглалтын 5 зөвшөөрлийг олгожээ

Ураны ашиглалтын 5 зөвшөөрлийг олгожээ

Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас уул уурхайн салбарт болж байгаа сүүлийн үеийн мэдээллийг хэ...

Амжилт ба “Эрдэнэс-Тавантолгой”-н ирээдүй

Амжилт ба “Эрдэнэс-Тавантолгой”-н ирээдүй

Монголын эдийн засгийн өнөөгийн байдлын талаарх өнгөгүй илчгүй мэдээллүүд цуварч буй энэ үед “...

Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр 8,95 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ

Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр 8,95 тэрбум төгрөгийг …

Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ 874 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт ирүүлээд байгаагаа...

“Хөдөлмөрийн аюулгүй байдал” хурал болно

“Хөдөлмөрийн аюулгүй байдал” хурал болно

Өнөөдөр 10.00 цагаас ШУТИС-ийн төв байранд “Нэн түрүүнд-Хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэ...

Газрын тосны олборлолт 10 дахин нэмэгджээ

Газрын тосны олборлолт 10 дахин нэмэгджээ

Сүүлийн зургаан жилийн хугацаанд Монгол Улсын газрын тосны олборлолтын хэмжээ 10 дахин нэмэгдсэн бай...

Ч.Сайханбилэг: ТТ гэрээг ойрын хугацаанд хийхээр ярилцлаа

Ч.Сайханбилэг: ТТ гэрээг ойрын хугацаанд хийхээр ярилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хятадын Далянь хотноо есдүгээр сарын 9-10-нд болсон зуны Дав...

Тоолуур

1096030
ӨнөөдөрӨнөөдөр286
ӨчигдөрӨчигдөр788
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт2898
Энэ сардЭнэ сард32818
НийтНийт1096030